flagrus flagmn

СУРАЛЦАХ АРГА БАРИЛЫН ХЭВ МАЯГ

(ГРЭГОРКАГИЙН ТОДОРХОЙЛОГЧ)

ЗААВАРЧИЛГАА

Өгөгдсөн үгийн утгуудыг өөрийн зан араншинд харьцуулан мөрийн дагуу 1-4 оноог дараах хэлбэрээр сонгоно уу:
  Үгийн утга нь таныг тодорхойлж чадах бол 4 оноо
  Үгийн утга нь таныг тодорхойлсон ч хангалттай биш бол 3 оноо
  Үгийн утга нь таныг маш бага тодорхойлж байгаа бол 2 оноо
  Өгөгдсөн үг таныг тодорхойлж чадахгүй бол 1 оноо.
 Нэг мөрөнд 4 үг байх бөгөөд хоёр адилхан оноо сонгох боломжгүй. Үг тус бүрт ялгаатай 4 оноо өгөгдөх бөгөөд мөрийн дагуу нийлбэр нь 10-тай тэнцүү байна.
 Тест явагдаж байх үед ямар нэгэн ойлгомжгүй үг таарвал хүнээс асуухыг хориглоно. Та өөрөө үгийн утгыг ойлгохыг оролдох ёстой. Танд л гэж хэлэхэд тестийн үр дүн зөвхөн таны хэр их сэтгэлээсээ ажилласнаас хамаарах учраас чин сэтгэлээсээ хариулна уу.
 Үгийг уншаад таны тархинд шууд буух бодол санаа зөв ч буруу ч ихэнхдээ таныг зөвөөр илэрхийлдэг учраас, аль үг танд таарах вэ гэдгийг удаан бодолгүйгээр хариулахыг хичээнэ үү.

АМЖИЛТ ХҮСЬЕ!